Monday, September 26, 2011

Номын тавиур

Олонхи айл нээлттэй, хаалгатай, хаалгагүй гээд олон янзынномын тавиуртай байдаг. Харамсалтай нь ийм тавиур хутганы иртэй адил хурц энергийг гэр болон албан тасалгаанд үүсгэж байдаг. Тэгэхээр номын тавиур заавал хаалт, хаалгатай байх ёстой. Онгорхой тавиур тэр дариуд муугаар нөлөөлөхгүй ч удаан хугацааны турш өрөөнд байгаа хүмүүстөвчин,дарамтүүсгэх болно. Анзаараад байхад том компанийн захирлууд албан өрөөнийхөөгурван ханыг битүүномтой тавираар дүүргэж, түүгээрээ гайхуулах аястай байдаг. Гэвч энэ шийдэл зүрхнийөвчнөөс өөр сайн зүйл авчрахгүй. Нэгэнт тавиурт хаалт хийх, байрлалыг нь өөрчлөх боломжгүй бол ядаж ном, хавтсаар /битүү/ зайгүй болтол нь дүүргэх хэрэгтэй. Хэрэв тавиур дээр ном биш элдэв гоёл чимэглэлийн зүйлс, хундага сэлт өрөөтэй байдаг бол ирмэгийг нь мөлийтөл нь зүлгэж, хурц үзүүргvй болгоорой. Эцэст нь шилэн тавиурөрөөний хойд талд байж болдоггүй. Харин модон тавиур баруун хойд, зүүн урд хэсэгт байх нь тохиромжгvй.

0 comments:

Post a Comment