Wednesday, September 28, 2011

Хэрхэн захиалга өгөх вэ

Та манай компаний холбогдох утаснуудад хандан захиалга өгөхдөө
Харилцах утас: 98111907, 96061118, 99241172 хандаж
тухайн газрын хаяг холбогдох хүний утасаа тэмдэглүүлэх ба манай компаний
мэргэжилтэн танайд очин газар дээр хэмжилт хийж зургийг гаргана.

Та захиалга өгч төлбөрөө 50% хийсэн өдрөөс хойш захиалсан тавилгыг 10-18 хоногт
багтаан хүлээлгэн өгнө. Том хэмжээтэтэй талвилга угсралтын ажлыг гэрээгээр тохиролцоно.


Monday, September 26, 2011

Зочны өрөө ямар байх ёстой вэ?

Зочны өрөө гэдэг тухайн айлын өнгө төрх, зэрэг зиндааг илэрхийлж байдаг.

Мөн гэр бүлийн нийт гишүүд бүгд цугларч амьдралын асуудлаа хэлэлцдэг гол өрөө бол зочны өрөө. Тиймээс ч энэ өрөөнд өөрийн гэр бүлийн болон гадны зочдын сэтгэлийг татаж байх ээлтэй зөв энерги маш чухал. Бусад өрөөний байрлал тохижилт буруу байвал ганцхан зочны өрөөгөө найман блуанг нь олж махбодийнх нь дагуу тохижуулж болдог. Тиймээс энэ өрөөг ерөнхий гэр хэмээн авч үзэж болно.

Зочны өрөөний гэрэл
Хэн ч харанхуй гэрэл муутай өрөөнд дургүй. Мөн сонин уншиж зурагт үзэхэд хэт их хурц гэрэл ч хэрэггүй. Тиймээс танай зочны өрөөний нарны гэрэл болон сүүдрийг зөв зохицуулах шаардлагатай бөгөөд эс чадвал өрөөний сайн муу энергийн тэнцвэржилт алдагдана. Хэт харанхуй өрөөг сайн гэрэлтүүлж хуралдсан муу энергийг сарниулах хэрэгтэй.

Хаалга цонхны байрлал
Таныг өрөөндөө орох үед цонхоор гадаах цэцэрлэг харагдаж энэ нь танд эрч хүч урам зориг нэмдэг байж магадгүй юм. Гэвч таныг хаапгаа нээх болгонд хаалгаар орж ирэх энергийн урсгал хаалганы чанх өөдөөс харсан цонх болон салхивчаар гадагшлах болно. Ингэж хаалганы өмнөөс харсан цонхонд хаалт хийх юмуу аль эсвэл байнга хааж, хөшгөө татаж тэрхүү хаалгаар орж ирж буй энергийн урсгалыг зогсоож өрөөнд тараах хэрэгтэй. Хэрэв танайд гаднаас гэрэл нэвтэрдэг хэтэрхий олон хаалга цонх байдаг бол тэдгээрийн өмнө байнга ямар нэгэн хаалт тавьж, хэрэгцээгүй хаалгыг болж өгвөл хаалттай байлгахыг зөвлөе.

Өрөөний хэлбэр
Зочны өрөөний хамгийн тохиромжтой хэлбэр бол тэг дөрвөлжин юмуу аль эсвэл тэгш өнцөгт хэлбэр юм. Энэ нь манай нөхцөлд нийтлэг байдаг ч танай өрөө буруу хэлбэртэй байвал энэ нь өрөөг тэнцвэргүй болгодог. Ийм өрөө нь маш муу энерги дагуулдаг юм.

Танилцуулга

Манай компани нь мебель тавилгын чиглэлээр 2010 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлчлүүлэгчдийн хүссэн өнгө загварын дагуу чанартай материалаар бүх төрлийн мебель тавилгыг хийж гүйцэтгэнэ.
Арвин их туршлагатай мэргэшсэн хамт олон таныг хүлээж байна.

Манайх таньд:
-Галтогооны тавилга , тек
-Гүйдэг,гүйдэггүй хаалгатай бүх төрлийн шкаф
- Гутлын тавиур
- Өлгүүр
- Оффисын тавилга
- Ширээ
- Номын тавиур
- Дэлгүүрийн лангуу тавиур
- Компьютерийн ширээ зэрэг бүх төрлийн тавилгыг чанартай материалаар таны хүссэн хэмжээ,өнгө загвар дизайнаар чанарын өндөр түвшинд ажлын дадлага туршлагатай баг 3-4 хоногт багтааж хийж гүйцэтгэнэ.

Бид өөрийн тээврээр үнэгүй хүргэж угсарч өгнө.

Өдөр бүр захиалга авч байна.

Харилцах утас: 98111907, 96061118, 99241172
Хаяг БЗД 5 хороо Монел 19-419

Гэр орноо тохижуулахад учир бий

Арван хэдэн жилийн өмнө Монголчууд голчлон румын, оросын мебель тавилгаар гэрээ тохижуулдаг байсан vе нэгэнт өнгөрч, эдvгээ өндөр хөгжилтэй орнуудын сонголт арвинтай, чанартай, vзэмжтэй тавилга хэрэгсэл цаг vеэ даган хvчтэй тvрэн орж ирж байна.
өнөө үед дэлгvvр гэрийн болон албан тасалгааны тавилга худалдаалдаг олон газар бий болжээ. Энэ нийтлэл нь Орон байраа шинэчлэн тохижуулахыг хvсч буй уншигчдад энэ нь сонин байх биз ээ.

Гэр орныхоо тавилга хэрэгслийг хэрхэн сонгох
Гэр орноо тохижуулахад учир бий. Ихэнх хvмуvс эхлээд байр сууцаа шууд засварлаад эхэлдэг л дээ, уг нь гэрийнхээ тавилгыг сонгочихоод засварын ажлаа хийх нь оновчтой. Засаад л байдаг, тэрний дараа тvvндээ зохицсон тавилга сэлт хайгаад явчихдаг. Тэгээд нэг өөртөө таалагдсан мебель аваачсан чинь засвартайгаа хэлбэр загварын хувьд тохирохгvй явдал ч гарна. Орон байрны засвар тохижуулалтад өнгө будгийн зохицол, агуулга хэлбэрийн нэгдэл, орон зайн харьцаа зэргийг сайн анхаарах шаардлагатай.

Засвар хийсэн хийсэн орон сууцанд тавилга сонгох вэ ?
Тохижуулсан өрөөнийхөө хэмжээ дамжаа, хана шалны өнгэ, засвар хийсэн дизайн зэргийг тэмдэглээд эсвэл бvдvvвч план зураг гаргаж ирээд тавилгаа сонгож болно. Тавилга худалдаалдаг дэлгүүрүүдийн дизайнеруудыг гэртээ аваачиж зөвлөгөө авсан ч болно.
Монголд ямар загварын мебель голлон зарагддаг вэ ?
Европын, АНУ, Тайваны классик болон модерн загварын тавилгыг голлон худалдаалдаг. Классик загварын мебель тавьсан бол дан классик маягийн тохижилт, дэглэлттэй байх учиртай. Тэнд модерн ч юм уу, vндэсний маягийн ганц зvйл харагдахад л биш болоод явчихна. Ний нуугvй хэлэхэд сvvлийн vеийн классик болон модерн тавилгын хажууд морин хуур, хадаг энэ тэр огт зохидоггvй. Өөрөөр хэлбэл модерн тавилга тавьсан бол тэр өрөөний хана, цонхны хөшиг, гэрлийн бvрхvvл, хивс, ханын зураг, чимэглэл бvгд л модерн стилийн байж л гоё харагдана гэсэн vг.

Тавилга болон түүнтэй зохицсон чимэглэл
-Зарим тавилгын дэлгүүрийн тавилгууд нь тvvнтэйгээ зохицсон хивс, хөшиг, чийдэнгийн бvрхvvл, ханын зураг, цэцэг, төрөл бvрийн чимэглэл зэргийг бас худалдаалдаг. Донж маяг нь таарсан аливаа чимэглэл тухайн тавилгыг төгс төгөлдөр харагдуулдаг.
Цэцэг, даавуу, хоолны хэрэгсэл нийлээд нөгөө гоё тавилгануудынхаа өнгө vзэмжийг улам товойлгодог гэж vзэж болно. Энд төрөл бvрийн чимэглэл, зурагнууд ч мөн адил. Зураг гэхэд л даавуун, шилэн, тосон, хөөмөл гээд олон янз бий.
Мөн унтраалга, залгуурыг хvртэл бодолцох ёстой. Хивсэнцэр, гишгvvр, vнсний сав, лааны суурийг ч орхилгvй анхаарах нь чухал. Зарим тавилгын дэлгүүрүүд иж бvрэн vйлчилгээ vзvvлэх явдал байдаг. Чамин хээнцэр тавилгатай айлын унтраалга, хаалганы бариул мэт нь энгийн байвал утгагvй.

Та эдгээр интерьерийн аль нэгээр өрөөгөө засахаар шийдсэн бол санаа авахаар зарим зүйлийг хэлье.

Өвлийн зочны өрөө. Цас шиг цагаан хөшиг, буйдан, хөх саарал шал, гэгээтэй хул өнгийн хана. Мөн тод цэнхэр өнгийн зураг, оюу, номин өнгөтэй буйдан, ногоон ургамал, улбар шар, улаан дэлбээтэй цэцэгээр чимэглэвэл чамин харагдах болно.

Намрын зочны өрөө. Хана - хүрэн улаан, тааз -тоор жимсний өнгөтэй, шал - улаан хүрэн өнгөтэй байх нь содон харагддаг. Шилмүүст мод, оливын ногоон өнгөтэй хөшиг. Харин кофены өнгөтэй мебель тавилга зохимжтой.

Зуны унтлагын өрөө. Хул шар өнгийн тавилга, шалтай, цагаан хана, бүдэг хөх өнгийн хөшиг, орны бүтээлэг цагаан цэнхэр өнгөтэй байвал зүгээр. Ургамал их байх тусам тансаг байх болно.

Хаврын унтлагын өрөө. Хана - цайвар ногоон, шал - хул шар, тавилга - элсний өнгөтэй байна. Харин ягаан өнгийн гэрлийн бүрхүүл, сарнай цэцгийн баглаагаар өрөөгөө чимээрэй. Орны бүтээлэг, хөшигний хувьд шар ногоон, элсний өнгө хосолсон эрээн байх нь этгээд содон төрхийг бүрдүүлнэ.

Хаврын галын өрөө. Голлох өнгө - шар, хөх өнгийн хослол. Хана - тосон шар, шаргал паркет, сандал дээрх дэр, гал тогооны алчуур цэнхэр толботой материал байх ба зуухны ханыг хөх, цэнхэр босоо судалтай хавтангаар хийгээрэй. Мебель эдлэлийн хувьд хүрэн судалтай тод улаан өнгөтэй байх нь илүү тохиромжтой.

Зуны галын өрөө. Шал, зуух, тааз-мөнгөлөг саарал өнгөтэй байна. Тод хөх, ягаан, шар өнгийн тавилга, цэцгийн сав илүү зохимжтой.

УЛИРЛЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Юуны өмнө аль өрөөг, тэнд хэр удаан хугацаагаар байдгаас хамаарч тохижуулах хэрэгтэй. Жишээ нь, галын өрөөнд гэр бүлээрээ цуглаж, ихэнх цагаа тэнд өнгөрүүлдэг, мөн таныг хоол хийж байхад хүүхдүүд тань энэ л өрөөнд тоглодог бол хавар, намрыг сонгоорой. Эдгээр улирал өрөөг уужим, цэлгэр болгоод зогсохгүй сэтгэл санааг тайвшруулж, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Хэрэв та галын өрөөнд зөвхөн хоол хийх, хооллох гэж л ордог бол зун, өвлийг сонго.

Үүдний өрөө. Энэ өрөөнд бид багахан цагийг л өнгөрүүлдэг тул улирлын чанартай интерьер хийх шаардлагагүй. Ерөнхийдөө дулаан өнгийг /улаан, шар/ сонгох нь тохиромжтой байдаг.

Зочны өрөө. Бүх улирал тохиромжтой.

Угаалгын өрөө. Ямар ч төрлөөр засч болох ч бага талбайтай өрөөний хана, таазыг бараан өнгөөр будах хэрэггүй. Ийм өнгө өрөөг жижиг харагдуулдаг. Гэгээлэг өнгийг сонговол өрөө улам том, цэлгэр харагддаг.

Ажлын өрөө. Ажлын өрөөнд хүн ажил хэргээ явуулж, анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байдаг. Шинэлэг санаа байнга төрж байх өрөөг хүсч байвал намар, хаврыг, харин анхаарлаа төвлөрүүлэхэд тохиромжтой гэвэл зун, өвлийг сонгоорой. Мөн хоорондоо хэтэрхий авцалдаагүй өнгөний хослолоос зайлсхий.

Хүүхдийн өрөө. Өвлийн улирал энэ өрөөнд тохиромжгүй. Хүүхдийн өрөөнд бүдэг ягаан, цэнхэр, ногоон, эсвэл шар өнгө илүү тохиромжтой. Харин хүрэн, хар, хар саарал, хар хөх өнгийг огт хэрэглэж болохгүй. Хоёр нас хүртэлх хүүхдэд хөнгөхөн, нэг төрлийн өнгө хэрэгтэй. Хэтэрхий олон зураг, хээ хуартай байх хэрэггүй. Энэ нь хүүхдийг ядраадаг. Хоёроос дээш насны хүүхдийн өрөөнд тод, олон өнгийг сонгож болно. Сургуульд орох үед өнгийг бүдэгрүүлэх хэрэгтэй.

Унтлагын өрөө. Гол зарчим хэтэрхий тод, хүнд өнгө сонгох хэрэггүй. Энэ өрөөнд голдуу хөх, ногоон өнгө тохиромжтой. Харин эрч хүч, хүсэл тачаал ихтэй хүмүүс улаан хүрэн, тод ягаан өнгийг сонгох нь бий.

ТАНД Л ГЭЖ ХЭЛЭХЭД
Хэрвээ та ойрын хэдэн жил гэртээ засвар хийхгүй, мөн байраа солихгүй гэж шийдсэн бол хана, мебель, шалны өнгийг гэгээтэй саарал, элсний өнгө, цагаан, сүүтэй кофены өнгөтэй байхаар тохижуулаарай. Дараа нь өрөөгөө улирлын чанартай засахад тохирох хөшиг, бүтээлэг, хивс, зураг, цэцэг зэргийг солих болно гэж айх хэрэггүй. Энэ асуудал биш. Мөн нэг өрөөнд олон өнгийг багтаах хэрэггүй. Хоёроос гурав, их байлаа гэхэд таван өнгө хангалттай.

Бүх өрөөг нэг янзаар засч болох уу? Нэг талаас, нэгэн хэвийн орчин гуниг төрүүлнэ. Нөгөөтэйгүүр хүссэн улирлаараа өрөө бүрийг засч тохижуулах нь энд амьдарч буй хүмүүст өөрийн тааламжтай өрөөгөө сонгох боломж олдоно гэсэн үг юм. Хэрвээ өвлийн интерьерээр угаалгын өрөөгөө тохижуулсан бол та үүнээс эрч хүчийг авч, харин намрын интерьерээр зассан зочны өрөө сэтгэлийг тань тайвшруулж амраах жишээтэй.

ГАЛ ТОГООНЫ ТАВИЛГА

Манайхаар ирж үйлчлүүлээрэй.

















ТАНЫ ГАЛЫН ӨРӨӨНИЙ ТАВИЛГА ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Галын өрөөг гоёмсог бөгөөд тухлаг болгохын тулд танд мөнгөнөөс гадна галын өрөөний дизайн, тавилгын зохион байгуулалтыг хэрхэн хийх талаар хангалттай мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ зөвлөгөөнөөс та галын өрөөгөө зохион байгуулах, тавилга болон цахилгаан бараануудыг хэрхэн байрлуулах тухай санаа өгөхүйц мэдээллийг авах болно.

Хачирхалтай санагдаж болох ч галын өрөөний тав тух хэмжээнээс бус түүнийг хэрхэн зохион байгуулахаас ихээхэн шалтгаалдаг. Галын өрөөн дэх цахилгаан хэрэгслүүдийн байрлал
Хөргөгч – Бэлтгэх тавцан – Угаалтуур – Бэлтгэх тавцан – Плитка
гэсэн дараалалтай байвал илүү тохиромжтой тухай мэргэжилтнүүд зөвлөдөг
байна.
Ажлын гурвалжин
Хадгалах – Бэлтгэх – Хийх дараалал-ыг ажлын гурвалжин гэж нэрлэдэг. Энэ гурвалжин ойр байх тусмаа сайн байдаг тухай мэргэжилтэнүүд хэлдэг. Гэхдээ галын өрөөний урт болон хэлбэр, хэмжээнээс хамааран энэхүү гурвалжны хэмжээ өөрчлөгдөж болно. Гэхдээ энэ “гурвалжинг” ямар ч гал тогоонд хадгалах нь зүйтэй.

Уламжлалт зохион байгуулалт

Орон сууцны архитектураас хамааран галын өрөө янз бүрийн хэлбэр болон хэмжээтэй байж болно. Гэхдээ та галын өрөөний дараах зургаан зохион байгуулалтаас байрандаа тохирохыг сонгоорой.

Нэг хананы шулуун гал тогоо

Энэ зохион байгуулалт нэг эсвэл хоёр ам бүлтэй гэр бүлд илүү тохиромжтой. Тавилга болон цахилгаан бараанууд нэг хананы дагуу байрлана. Угаалтуурыг голд нь байрлуулах нь тохиромжтой бөгөөд хэрэв цонхтой харалдаа биш бол зай ашиглалтаа нэмэгдүүлэхийн тулд дээд талд нь аяга таваг хатаагч байрлуулж болно. Гал тогоог хоёр хүн зэрэг, чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд гал тогооны тавилгын урт 2 метрээс багагүй байх шаардлагатай.

Хоёр шугаман гал тогоо

Хэрэв танай гал тогоо хангалттай зайтай бол өөд өөдөөсөө харсан хоёр хананд тавилга байрлуулах боломжтой. Хамгийн тохиромжтой байрлал нь угаалтуур болон плитка нэг талд байрлах бөгөөд хөргөгч болон шкафнууд нөгөө талд нь байрлах юм. Өөд өөдөөсөө харсан тавилга хоорондын зай хамгийн багадаа 1,2 метрээс багагүй байх ёстойг анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол хоол бэлтгэх явцдаа тонгойх, бөхийх үед нөгөө талын онгорхой хаалгыг мөргөх аюултай юм. Хэрэв хоёр талын тавилга хоёулаа хаалгатай бол энэ нь чөлөөтэй хөдлөхөд мөн хүндрэл учруулдаг.

Г хэлбэрийн зохион байгуулалт

Тавилга болон цахилгаан хэрэгслүүдийг зэргэлдээ хоёр хананы дагуу байрлуулах бөгөөд энэ нь илүү хөдөлгөөнийг багасгасан, үр ашигтай ажлын гурвалжинг бий болгодог. Нэг анхаарах ёстой зүйл бол булангуудыг үр ашигтай ашиглах явдал юм. Үүнийг шүүгээнүүдэд эргэлддэг тавиуруудыг суурьлуулснаар шийдэж болно. Плитка, угаалтуур болон хөргөгч хоорондын зайг ихэсгэснээр нэмэлт бэлтгэх тавцантай болох боломжтой. Г хэлбэрийн зохион байгуулалт нь хоёр хүн бие биендээ саад болохгүйгээр гал тогоог зэрэг ашиглах боломжийг олгодог.

П хэлбэрийн зохион байгуулалт

Бусад зохион байгуулалтуудаас хамгийн сайн нь. Тавилга болон цахилгаан хэрэгслүүдээ гурван хананы дагуу байрлуулж болно. Энэ гал тогоонд та илүү хөдөлгөөн хийх хэрэг гарахгүй. Галын өрөөнд ажиллаж байгаа хүмүүс хоорондоо мөргөлдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тавилга хоорондын зай хангалттай байх хэрэгтэйг санах хэрэгтэй.

Хагас арал хэлбэрийн зохион байгуулалт

Том хэмжээтэй эсвэл гал тогоо, зоогийн өрөө нь хамт байрнуудад хагас арал хэлбэрийн зохион байгуулалт тохиромжтой. Ийм гал тогоонд зуухны дээр уур сорогч суурилуулж өгдөг. Богинохон шулуун тавилгаар гал тогоог зоогийн өрөөнөөс тусгаарлаж болох бөгөөд түүнийг хоол бэлтгэх тавцан эсвэл үйлчлэх ширээ болгон ашиглаж болно.

Арал хэлбэрийн зохион байгуулалт

Энэ зохион байгуулалт нь Г болон П хэлбэрийн зохион байгуулалтаас дунд нь тавцантай нэмэлт тавилга байрлуулснаараа ондоо. Арал хэлбэрийн зохион байгуулалт нь олон зүйлийг багтаах, хийх боломжийг олгодог хэдий ч зөвхөн зай ихтэй, том хэмжээтэй галын өрөөнд тохиромжтой. Гэхдээ илүү хөдөлгөөнөөс зайлсхийхийн тулд сайн төлөвлөх шаардлагатай.

Номын тавиур

Олонхи айл нээлттэй, хаалгатай, хаалгагүй гээд олон янзынномын тавиуртай байдаг. Харамсалтай нь ийм тавиур хутганы иртэй адил хурц энергийг гэр болон албан тасалгаанд үүсгэж байдаг. Тэгэхээр номын тавиур заавал хаалт, хаалгатай байх ёстой. Онгорхой тавиур тэр дариуд муугаар нөлөөлөхгүй ч удаан хугацааны турш өрөөнд байгаа хүмүүстөвчин,дарамтүүсгэх болно. Анзаараад байхад том компанийн захирлууд албан өрөөнийхөөгурван ханыг битүүномтой тавираар дүүргэж, түүгээрээ гайхуулах аястай байдаг. Гэвч энэ шийдэл зүрхнийөвчнөөс өөр сайн зүйл авчрахгүй. Нэгэнт тавиурт хаалт хийх, байрлалыг нь өөрчлөх боломжгүй бол ядаж ном, хавтсаар /битүү/ зайгүй болтол нь дүүргэх хэрэгтэй. Хэрэв тавиур дээр ном биш элдэв гоёл чимэглэлийн зүйлс, хундага сэлт өрөөтэй байдаг бол ирмэгийг нь мөлийтөл нь зүлгэж, хурц үзүүргvй болгоорой. Эцэст нь шилэн тавиурөрөөний хойд талд байж болдоггүй. Харин модон тавиур баруун хойд, зүүн урд хэсэгт байх нь тохиромжгvй.

Бусад тавилгууд

Та орон сууцныхаа аль нэг хэсэгт тохирсон тавилга олох гэж алтан цагаа үрэн байж эрэл хайгуул болж байгаа бол эргэлзээ тээнэгэлзээгүйгээр манайд хандахыг санал болгож байна. ӨНӨР МЕБЕЛЬ -ийн мэргэжилтнүүд зөвхөн таны гэрт, шинэ тавилга тавих яг тэр хэсэгт нь зориулж таны хүссэн тавилгыг үйлдвэрлэн, суурилуулж өгөх болно.

- Зурагтын тавиур
- Үүдний өрөөний өлгүүр
- Төрөл бүрийн ханын тавиур
- Гутлын тавиур, төрөл бүрийн комод
- Сувенир болон дурсгалын зүйлс хийх шүүгээ гэх мэт таны хүссэн тавилгыг үйлдвэрлэх болмжтой.