Monday, September 26, 2011

Зочны өрөө ямар байх ёстой вэ?

Зочны өрөө гэдэг тухайн айлын өнгө төрх, зэрэг зиндааг илэрхийлж байдаг.

Мөн гэр бүлийн нийт гишүүд бүгд цугларч амьдралын асуудлаа хэлэлцдэг гол өрөө бол зочны өрөө. Тиймээс ч энэ өрөөнд өөрийн гэр бүлийн болон гадны зочдын сэтгэлийг татаж байх ээлтэй зөв энерги маш чухал. Бусад өрөөний байрлал тохижилт буруу байвал ганцхан зочны өрөөгөө найман блуанг нь олж махбодийнх нь дагуу тохижуулж болдог. Тиймээс энэ өрөөг ерөнхий гэр хэмээн авч үзэж болно.

Зочны өрөөний гэрэл
Хэн ч харанхуй гэрэл муутай өрөөнд дургүй. Мөн сонин уншиж зурагт үзэхэд хэт их хурц гэрэл ч хэрэггүй. Тиймээс танай зочны өрөөний нарны гэрэл болон сүүдрийг зөв зохицуулах шаардлагатай бөгөөд эс чадвал өрөөний сайн муу энергийн тэнцвэржилт алдагдана. Хэт харанхуй өрөөг сайн гэрэлтүүлж хуралдсан муу энергийг сарниулах хэрэгтэй.

Хаалга цонхны байрлал
Таныг өрөөндөө орох үед цонхоор гадаах цэцэрлэг харагдаж энэ нь танд эрч хүч урам зориг нэмдэг байж магадгүй юм. Гэвч таныг хаапгаа нээх болгонд хаалгаар орж ирэх энергийн урсгал хаалганы чанх өөдөөс харсан цонх болон салхивчаар гадагшлах болно. Ингэж хаалганы өмнөөс харсан цонхонд хаалт хийх юмуу аль эсвэл байнга хааж, хөшгөө татаж тэрхүү хаалгаар орж ирж буй энергийн урсгалыг зогсоож өрөөнд тараах хэрэгтэй. Хэрэв танайд гаднаас гэрэл нэвтэрдэг хэтэрхий олон хаалга цонх байдаг бол тэдгээрийн өмнө байнга ямар нэгэн хаалт тавьж, хэрэгцээгүй хаалгыг болж өгвөл хаалттай байлгахыг зөвлөе.

Өрөөний хэлбэр
Зочны өрөөний хамгийн тохиромжтой хэлбэр бол тэг дөрвөлжин юмуу аль эсвэл тэгш өнцөгт хэлбэр юм. Энэ нь манай нөхцөлд нийтлэг байдаг ч танай өрөө буруу хэлбэртэй байвал энэ нь өрөөг тэнцвэргүй болгодог. Ийм өрөө нь маш муу энерги дагуулдаг юм.

0 comments:

Post a Comment